нээрээ хүүнүүддээ ээж нар нь илүү хайртай байдиймаа.Олон жилийн ажиглалтын үр дүнд энэ батлагдчихсан юм л даа.Яагаад тийм байдын бол харин би бүр гайхаад байхын.Эмэгтэй хүн болохоор эсрэг хүйстэн гэхээр бас үгүй ч юм шиг хммм манай ээж лав улайм цайм манай дүүд надаас илүү хайртай,илүү их анхаарал тавиад байдийн.Би ч яахав бүүүр сурцөөөн.Бусад айлын ээжүүд ч гэсэн тийм байдын байлээ.Яагаад тийм байдгийг нь мэдэх хүн байвал хэлээд өгөөрэй
Болор тунгалаг байсан монголын минь нийгэм булингартаж
Баян айлын хэлээ зажилсан охид их сургуулийн босгыг шалгалтгүй давж
Шунал, ховдог сэтгэлийнхээ дунд бүдчин яваа томчуул
Шороо, өвстэй холилдсон хээл хахуулийн хэдэн төгрөгөөр хөлжиж
Итгэл сэтгэлээр холбох найз нөхөд ч үгүйрч
Их мөнгөтэй л бол хамаатан садан ч олон болж
Нэг эхнэртэй хүн ховордож нууц эхнэрүүд ноёрхож
Нарт хорвоод нэгэн шинэ ертөнц энэ цагийг эзэлжээ
Хонгийн хоолоо хулгайлж олдогийг тоолж баршгүй
Худал хуурмагаас тэднийг салгах гэж мянга оролдоод нэмэргүй
Өдий болтол баримталж явдаг амьдралын нэгэн зарчим тэнд байдаг
Өсөхөөс сурсан хэв маяг нь мартаж болошгүй соёл нь юм гэдэг
Наадам наадам л гэх цэнгэлдэх хүрээлэнд наяын бууз зуугийн хуушуур хөлхөлдөж
Нарийн зам зурайх ч морь биш мотоцикл машин уралдаж
Идэж уусан өмсөж зүүснээрээ хүртэл өөр хоорондоо барьцалдаж
Илүү гарсаныгаа хазгай гишгэхийг хүлээж амаа билүүдэн суух болж
Ялихгүй нэгэн сургууль төгсөж шалихгүй нэгэн багш болдог
Ангийн фонд энэ тэр гэж албан татвараа авч эхэлдэг
Ядруухан айлын чадруухан банди ярьж ярьж "дунд"-аа л аваад явдаг
Аль нэгэн захирлын хүү амаа л хөдөлгөвөл "онц" аваад харьдаг
Хохны баяр лонхны баярыг тэмдэглэж хүүхэд насаа үддэг
Хоногын дараа дөрвөлжин нүхнээс эрүүлжээд гардаг
Ингэж яваад ямар хүн болохоо ч мэдэлгүй нэгэн сургуульд ордог
Ижий аавынхаа хэдэн бор төгрөгөөр оюутан та дөрвөн жил тоглодог
Үнэгүй үнэн цаг хугацааг гүйцээд ирж байгаа ч юм уу да халаг
Үнэнээс бас зугтана гэв үү бурхан өршөөг
Би суут ухаантан биш шүү дээ сураг тасардаггүй энгийн нэгэн шүлэгч
Би буруутанд яллагч, буянтанд өмгөөлөгч..........
Би энэ нийгмийн галав юүлэлтэнд хянагчаар ирсэн бурхны илч
Би хэлье.......................
Зөв нь буруудаж зөөлөн нь хатуудахын цагт бурхан та нарыг цээрлүүлнэ гэсэн шүү.
Би зүрээг л Монголоороо бахархахыг хүсдэг. Гэвч өнөөдөр Чингис хаан, түүний бүтээсэн түүхээс өөр бидэнд юу байгаа юм бэ? Бид өөрсдийгөө, эх орноо, түүхээ, бахархалаа өөрсдөө л бүтээх ёстой гэж боддог.

